Showing posts with label хувь нэмрээ оруулсан програм. Show all posts
Showing posts with label хувь нэмрээ оруулсан програм. Show all posts

2012-12-26

Монгол гэрийг HTML5 дээр canvas ашиглан зурсан нь

Монгол гэрээ HTML5 дээр canvas гэсэн боломжийг ашиглан зурваа. Төс байна уу? хэхэ

Зураг:
Эх код:
<!DOCTYPE HTML>
<html>
<body>
<canvas id="mongol_ger" width="200" height="150" style="border:1px solid #c3c3c3;">
Your browser does not support the canvas element.
</canvas>
<script type="text/javascript">
var ger=document.getElementById("mongol_ger");
//gerrin undsen tegsh untsugt hesgiig haruulah
var suuri=ger.getContext("2d");
suuri.moveTo(20,70);
suuri.lineTo(180,70);
suuri.lineTo(180,130);
suuri.lineTo(20,130);
suuri.lineTo(20,70);
suuri.stroke();
//haalga nemeh
var gate=ger.getContext("2d");
gate.moveTo(75,130);
gate.lineTo(75,70);
gate.lineTo(125,70);
gate.lineTo(125,130);
gate.stroke();
//burees nemeh
var burees=ger.getContext("2d");
burees.moveTo(20,90);
burees.lineTo(75,90);
burees.moveTo(20,110);
burees.lineTo(75,110);
burees.moveTo(125,90);
burees.lineTo(180,90);
burees.moveTo(125,110);
burees.lineTo(180,110);
burees.stroke();
//uni nemeh
var uni = ger.getContext("2d");
uni.moveTo(20,70);
uni.lineTo(75,35);
uni.moveTo(180,70);
uni.lineTo(125,35);
uni.stroke();
// toono nemeh var toono =  ger.getContext("2d");
toono.beginPath();
toono.arc(100, 71, 45, 1.30 * Math.PI, 1.70 * Math.PI, false);
toono.lineWidth = 1;
toono.stroke();
//toono dood hesgiig nemeh
var toono_d =  ger.getContext("2d");
toono_d.beginPath();
toono_d.arc(100, 11, 35, 0.75 * Math.PI, 0.25 * Math.PI, true);
toono_d.lineWidth = 1;
toono_d.stroke();
</script>
</body>
</html>  
За гол асуудалдаа оръё миний бодлоор энэ canvas-ийг ашиглан монгол бичиг буюу уйгаржин монголоор үсэгнүүдээ зуран монгол бичгээр вэб сайт эрхлэх боломжтой юм биш үү гэж бодлоо. Хэрвээ тэгвэл дараах сул талууд байна. Үүнд:
  • Эхлээд бүх үсгүүдээ зурах, тэгээд монгол бичгээ сайн мэддэг хүн эрхлэх эсвэл монгол бичгийн дүрмийг нь javascript тохируулж өгөх шаардлагатай болох нь. Бас editor хийвэл энгийн хүмүүс editor ашиглан бичих боломжтой болно. Цаг хугацаа, хөдөлмөр их орох нь дээ.
  • Юникод руу ирээдүйд хөрвүүлэх шаардлагатай болно. Мөн хайлтын тусдаа систем хийх шаардлагатай. Гэхдээ хайлтын систем хийх боломжтой байгаа нь сул талд орохгүй.
  • Жаваскриптээр ингэж бичих хөтөч дээр ачаалал учруулах байх. Гэхдээ сүүлийн үеийн компьютерууд хурдан болоод байгаа.
Давуу талууд:
  • Броусер буюу хөтөч HTML5+javascript дэмждэг байхад монгол бичгээ дүрслэх боломжтой болно.
  • Элдэв юникодын стандарт, үсгийн фонтноос хамааралгүйгээр монгол бичгээ бичих боломжтой болно.
  • Хамгийн гол давуу тал бол бид нар editor, текстийн байрлал (дээрээс доошоо, зүүнээс баруун) зэргээ броусер үйлдлийн системээ хамааралгүйгээр монгол сэтгэлгээгээр, монгол загвараар хийж болно.
Энэ талаар та бүхэн юу гэж бодож байна?


Хүндэтгэсэн,

 Д.Энхбат

2012-12-24

Нүдээ амраах програм (Protect your eyes 0.2.1)

Өмнөх нь "Нүдний ачааллыг хэрхэн бууруулах вэ?" гэсэн бичлэг тавьж байсан дээрээ үндэслэн таныг нүдээ амраахад туслах бяцхан програм бичлээ. Нээлттэй эхийн лиценз бүхий энэхүү програмыг ашигласнаар та 20 минут тутамд "Time to relax your eyes" (нүдээ амраах цаг боллоо) гэсэн анхааруулгыг дэлгэцийн баруун доод булангаас харах боломжтой болно.

http://sourceforge.net/p/protectoureyes/home/Home/

Суулгахын тулд эхлээд JRE суулгасан байх хэрэгтэй. Тэгээд програмыг эндээс татаад, татаж дууссаныхаа дараа Виндоус төрлийн үйлдлийн системийн хувьд protectyoureyes.jar-аас shortcut үүсгэн, үүсгэсэн shortcut-аа start menu -> startup гэсэн хавтсанд хуулсанаар суулгах ажил дуусна. 

Ингээд та компьютераа restart хийсэн ч энэ програм байнга ажиллахаар боллоо.

Одоохондоо миний өөрийн хэрэгцээ, шаардлага хангагдсан болохоор энэ хүртэл хөгжүүллээ. Цаашид сайжруулах эсэхийг олон нийтэд үлдээе.

2012-12-06

Монгол тоо вэб програм (Mongol too)

Сайн байцгаана уу?

За миний бие нэг ийм бяцхан вэб програм хийлээ. Эх код нь нээлттэй байх болохоор хүссэн хүн болгон сайжруулах боломжтой.

Програм талаар: 

Монгол үндэстний уламжлалыг гадныханд сурталчлах, монголчууддаа сануулах үүднээс “Монгол Тоо” програмыг хийсэн болно. Хэрэв та Google Chrome ашигладаг бол шууд суулган ашиглах боломжтой.

Програмын үндсэн үйлдлүүд: 

Хэрэглэгч тоо оруулангуут тэр тоог монгол тооны нэршил хөрвүүлэн харуулах функц (Хавсралт баримт: монгол.тоо.тооллын.систем) Монгол тооны нэршлийг бүрэн эхээр харж болох жагсаалт

Дэлгэрэнгүй:

https://docs.google.com/document/d/14JaKqRQXk3BfC5KYN0Rn2v5DVhLQGjZXEVxpY6NFBrA/edit 

Татаж суулгах:

https://chrome.google.com/webstore/detail/gbbdadkofjbklodfmajjichoidpimlog/details