Showing posts with label Програм. Show all posts
Showing posts with label Програм. Show all posts

2013-03-08

Програмын хувилбар оноолт

Програмд хувилбар оноож өгөх талаар хэд хэдэн арга байдгаас надад таалагдсаныг та бүхэндээ хүргэж байна. Энэ арга бол ихэнхи аргын нэгэн адил програмын хувилбар бүрт тоо оноож өгөн түүнийг ихэсгэн явдаг болно. Гэхдээ ялгаа бий. Ялгааг жишээн дээр харуулъя.

  • Том - Програмд үндсэн буюу том өөрчлөлт хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ. 
  • Жижиг - Програм бага хэмжээний буюу жижигхэн өөрчлөлт хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ.
  • Засвар - Програмд засвар хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ. 
  • Төлөв - 0 (a) бол альфа төлөв, 1 (b) бол бета төлөв, 2 (rc) бол гаргах хувилбар, 3 (final) бол эцсийн хувилбар тус тус байдаг.
Асуулт ба хариулт:
  • Програмдаа хувилбар оноож өгөхийн ач холбогдол юунд байна вэ? 
Програмдаа хувилбар оноолт зөв хийснээр програм хангамжийн салбарт ажиллаж байгаа бидний ажил эмх цэгцтэй, ажиллахад илүү хялбар болох өндөр ач холбогдолтой.

2012-12-06

Монгол тоо вэб програм (Mongol too)

Сайн байцгаана уу?

За миний бие нэг ийм бяцхан вэб програм хийлээ. Эх код нь нээлттэй байх болохоор хүссэн хүн болгон сайжруулах боломжтой.

Програм талаар: 

Монгол үндэстний уламжлалыг гадныханд сурталчлах, монголчууддаа сануулах үүднээс “Монгол Тоо” програмыг хийсэн болно. Хэрэв та Google Chrome ашигладаг бол шууд суулган ашиглах боломжтой.

Програмын үндсэн үйлдлүүд: 

Хэрэглэгч тоо оруулангуут тэр тоог монгол тооны нэршил хөрвүүлэн харуулах функц (Хавсралт баримт: монгол.тоо.тооллын.систем) Монгол тооны нэршлийг бүрэн эхээр харж болох жагсаалт

Дэлгэрэнгүй:

https://docs.google.com/document/d/14JaKqRQXk3BfC5KYN0Rn2v5DVhLQGjZXEVxpY6NFBrA/edit 

Татаж суулгах:

https://chrome.google.com/webstore/detail/gbbdadkofjbklodfmajjichoidpimlog/details