За ингээд root хэрэглэгчээр нэвтрэх шаардлагатай болсон хүмүүст дараах зөвлөгөө орчуулж хүргэе.
- Суулгах үедээ үүсгэсэн энгийн хэрэглэгчийн эрхээр нэвтэр.
- Applications -> Accessories -> гэж орон Terminal дээр дарна уу.
- Доорхи коммандыг гүйцэтгэ. Үүнд:
sudo passwd root
[sudo] password for ubuntu: ****** <——– Одоо нэвтэрсэн байгаа хэрэглэгчийн нууц үгээ оруул.
Enter new UNIX password: ****** < ——— root хэрэглэгчид өгөх хүсэлтэй байгаа шинэ нууц үгээ бич.
Retype new UNIX password: ****** < ——— root хэрэглэгчид өгөх хүсэлтэй байгаа шинэ нууц үгээ дахин бич. - Ингээд болоо. Та амжилттай root хэрэглэгч идэвхийжүүлэн, нууц үг оноон өглөө. Одоо нэвтэрсэн хэрэглэгчээ гарга. (logout)
- Нэвтрэх дэлгэцэн дээр Other-ийг сонго. Тэгээд Username дээр root гэж бичээд, дараа нь түрүү оруулсан нууц үгээ оруул.
root хэрэглэгчээр Убунту 10.04 дээр нэвтрэх ийм амархан ажээ. За Убунту хэрэглэдэг хүмүүстээ амжилт!