Showing posts with label википедиа. Show all posts
Showing posts with label википедиа. Show all posts

2013-03-03

Марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од

Марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од-ийн талаар вики хуудас монгол хэл дээрх Википедиа дээр үүсгэн дараах мэдээллүүдийг орууллаа.

Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон. 
Гаргасан амжилт
Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. (2012 оны 1-р сарын 1-ний байдлаар)
Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D1%82-%D0%9E%D1%87%D0%B8%D1%80%D1%8B%D0%BD_%D0%A1%D1%8D%D1%80-%D0%9E%D0%B4

Жич: Монгол Википедиа дээр байгаа утгын тайлбар 9,000+ болсон байна.

2013-01-16

Монгол Википедиа дээр мэдээлэл нэмцгээе!

Википедиа дээр монгол хэлээр хийгдсэн тайлбарын тоо одоогийн байдлаар 8629 байгаа бөгөөд 10,000 хүрэхэд ойрхон болсон байна.


Яагаад энэ асуудлыг би онцолж байна гэхээр интернэтэд монгол хэлээр бичигдсэн мэдээллийн агуулга нэмэгдэх тусам монгол хүн бүр интернэтээс хүссэн мэдээллээ олж авахад илүү амар болох болно.

"Нөхрийн хэрэг бүтвэл, өөрийн хэрэг бүтнэ" гэдгийг санан та бүхэн өөрийн боломжоороо өөрийн мэддэг, ажил болон мэргэжилтэй холбоотой мэдээллийг Монгол Википедиа дээр оруулахыг миний зүгээс уриалмаар байна.