Showing posts with label хандив. Show all posts
Showing posts with label хандив. Show all posts

2013-01-07

Японд эмчлүүлж байгаа Цолмон охинд тусалцгаая

Одоо Японд эмчлүүлж байгаа Цолмонд туслахыг та бүхэндээ уриалж байна.

Миний дүүг Цолмон гэдэг. Одоо 7 сартай. Дүү маань ” Тунгалаг эсийн хорт хавдар” гэдэг аймшигт өвчин тусч одоо Япон улсын Канагава хотын хүүхдийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Эмч нар өвчний эдгэрэлтийг 70-80%-тай гэсэн. Гэтэл төлбөр нь маш өндөр гарсан тул бид та бүхэнд хандаж байна. Та бүхэн охины тухай мэдээллийг уншигч олонд мэдээлж өгнө үү. 

Дэлгэрэнгүй: https://www.facebook.com/tsolmon.delger

Миний зүгээс өөрийн боломжоор 1,100 иений тусламж (мөнгө шилжүүлэхэд 210 иен нэмж гарав) өнөөдөр үзүүллээ. Над шиг 1,100 иений тусламж 30,000 хүн үзүүлэхэд эмчилгээний зардалаа бүрэн төлж дийлэх юм байна.

2012-12-23

Сайхан сэтгэлийн үзүүрт тос

Зуны амралтаараа эх орондоо буцах үеэрээ өөртөө ба бусдад тустай 2 зүйл хийв.
  1. Улаанбаатар хотоо нов ногоохон болгоход зориулж #НогоонУБ үйл ажиллагаанд зориулан 5,000 төгрөг хандивлах зуураа жиргээчний тэмдгээ авав. #НогоонУБ-ийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу - http://green-ub.posterous.com/ 
  2. Асрамжын газар болон дауны синдром, тархины саажилттай хүүхдүүдэд тусалж, хандив цуглуулах твиттерчдийн үйл ажиллагаанд өөрийн боломжоороо туслан асрамжийн газар номын сан байгуулахад нь зориулан хэдэн ном өгөхөөс гадна 10,000 төгрөгийн хандив өргөв. Энэ үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор орж авна уу - http://hamsterpoem.blogspot.com/2012/09/blog-post_4.html

Зураг 1. Багадаа энэ номыг уншсанаас хойш ном унших дуртай болсон. 

Эдгээр үйл ажиллагаанд надаас гадна олон жиргээчид мөнгөн хандив өргөх зэргээр дэмжлэг үзүүлсэн бөгөөд цаашид зөвхөн жиргээчид гэлтгүй бүх монголчууд маань өөр өөрсдийн сайхан ирээдүйн төлөө болон тусламж хэрэгтэй байгаа нэгэндээ сэтгэл гарган тусална гэдэгт итгэж байна.