2013-03-06

BSD лицензийн монгол орчуулга

Орчуулахад асар их хувь нэмэр оруулсан М.Эрдэнэчимэг эгчдээ баярлалаа. Санаа оноо байвал хуваалцана уу.

Зохиогчийн эрх (c) ОН, ӨӨРИЙН НЭР ЭСВЭЛ БАЙГУУЛЛАГЫН НЭР

Зохиогчийн эрх хамгаалагдсан.

Програмын эх код болон хөрвүүлсэн машин(бинаар) код хувилбарыг өөрчилсөн эсвэл өөрчлөөгүйгээс хамааралгүй ашиглах ба дахин түгээхдээ дараах нөхцөлийг мөрдөнө:
  1. Эх кодыг дахин түгээхдээ дээрх зохиогчийн эрхийн мэдэгдэл, энэ нөхцөлийн жагсаалт ба дараах татгалзлыг хадгалж хавсаргана.
  2. Дахин түгээх машин(бинаар) код хувилбарыг хөвүүлж үүсгэхдээ энэ баримтад багтсан дээрх зохиогчийн эрхийн мэдэгдэл, энэ нөхцөлийн жагсаалт ба дараах татгалзал мөн түгээхэд хавсаргасан бусад материалуудыг хавсаргана.
  3. Энэ програм хангамжийн дагавар бүтээгдэхүүнүүдийг сурталчлахдаа энэ програмыг бүтээсэн байгууллагын нэр эсвэл бүтээхэд хувь нэмрээ оруулсан зохиогчдын нэрийг бичсэн зөвшөөрөлгүйгээр ашиглахыг хориглоно. 
ЭНЭ ПРОГРАМ ХАНГАМЖИЙГ ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ЭЗЭМШИГЧИД БА ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧИД ХҮРГЭХДЭЭ ЯМАР НЭГЭН БАТАЛГАА ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ БОЛНО. ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗОХИОГЧИЙН ЭРХИЙГ ЭЗЭМШИГЧИД БА ХУВЬ НЭМЭР ОРУУЛАГЧИД ЭНЭ ПРОГРАМЫГ АШИГЛАСНААС БОЛЖ ҮҮССЭН, ҮҮСЧ БОЛОХ ЯМАР НЭГЭН ШУУД, ШУУД БУС, САНААНДГҮЙ, ТУСГАЙ, ХАМААРАЛТАЙ, ДАГАЛДАХ ҮР ДАГАВРУУДЫН ХАРИУЦЛАГЫГ ХҮЛЭЭХГҮЙ БОЛНО.

No comments:

Post a Comment