2013-07-14

"Дайны дараа чи Югославт амьдрах бодолтой байгаа юм уу?"

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Их Британичууд Югославийн хаант засаглалыг дэмжигч нарт Германы нацистуудын эсрэг байлдахад зэвсгийн тусламж үзүүлж байсан. Гэвч Их Британий нэгэн тусгай ажилтан ерөнхий сайддаа Югославийн коммунистууд, хаант засаглалыг дэмжигчдээс илүү олон германчуудыг устгаж байна гэж мэдээлсэний дараа Их Британичууд Югославийн коммунистуудад зэвсгийн тусламж үзүүлэх болсон байна.

Уг тусгай ажилтан энэхүү гэнэтийн шийдвэрт гайхсандаа ерөнхий сайдаас "Үүнээс болж дайны дараа Югославт коммунистууд засгийн эрхийг авах биш үү?" гэж асуухад хариуд нь Их Британий ерөнхий сайд "Дайны дараа чи Югославт амьдрах бодолтой байгаа юм уу?" гэж хариу асуусан гэдэг.

2013-05-18

Японы өмнөд зүгийн газар цас орж байгаа нь

Японы өмнө зүгт Киотогийн ойролцоо өвөл бараг цас ордоггүй. Хэрвээ цас орвол тун удахгүй хайлчихдаг. Учир нь энд өвөл өдөртөө +6 - +8, шөнөдөө 0 - +2 хэмтэй байдаг.







2013-05-17

Дөрвөн ижил (шинэ монгол наадгай)

Бүх насны хүмүүс дөрвөн шагай ба онооны цаас ашиглан тоглох боломжтой өрсөлдөөнт "дөрвөн ижил" хэмээх нэгэн тоглоом зохиолоо.

Хэрхэн тоглох:

Тоглогч дөрвөн шагайг ашиглан  тодорхой хослол үүсгэх нийт 9 удаагийн оролдлого хийж болох бөгөөд хэдэн хослол үүсгэж чадсанаас хэр олон оноо авах шийдэгдэнэ.

Оролдлого хийхдээ:
  1. Эхлээд 4 шагайгаа дөрвүүлэнг нь хаяна. Хэрвээ хослол байвал оноог нь авч болно. Оноо авсан тохиолдолд шагайгаа дараагийн тоглогч уруу шилжүүлнэ
  2. Тоглогч хүсвэл 2 шагайг хэвээр нь үлдээн, үлдсэн 2 шагайг дахин хаяж болно. Хэрвээ хослол байвал оноог нь авч болно. Оноо авсан тохиолдолд шагайгаа дараагийн тоглогч уруу шилжүүлнэ
  3. Шинээр бий болсон 4 шагайны хослол хэрвээ тоглогчид таалагдахгүй дахин 2 шагайг сонгон хаяж болно. Хэрвээ хослол үүсч байвал холбогдох оноогоо авах болно.
Нэг хослолын оноог ердөө нэг удаа авч болох болохоор хэрвээ нэгэнт өмнө оноог нь авчихсан хослол дахин үүсвэл оноо өгөхгүй болно.

Үүсгэж болох хослолууд ба хослол бүрт авах оноонууд:


Оноо тэнцсэн тохиолдолд

Дөрвөн шагайгаа хаян хэн олон морь хаяхаа үзнэ. Хэн илүү морь хаясан хожих болно. Хэрвээ ижил тооны морь буувал дахин дахин ялагч тодрох болтол шагайгаа хаях болно.

Тоглож болох тоглогчийн тоо:

Энэ тоглоомыг хамтдаа тоглож болох тоглогчийн тоонд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Онооны цаас:

Хос буувал оноогоо дугуйлан тэмдэглэж болох бөгөөд 9 оролдлогын дараа дугуйлсан онооны нийлбэрээр ялагчийг тодруулж болно. Онооны цаасыг татахыг хүсвэл - энд дарна уу.

2013-04-19

Скрум програм хангамж хөгжүүлэлтийн аргачлалыг 10 минутанд сурах

Энэхүү хурдавчилсан зааврыг ашиглан та болон танай компани “Скрум” програм хангамж хөгжүүлэлтийн аргачлалыг хэрхэн өдөр тутмын ажилдаа ашиглах талаар анхан шатны ойлголттой болох болно.

Скрумийн талаар товчхон 

Скрум бол төслийн менежментийн аргачлалуудаас сурах болон хэрэгжүүлэхэд хялбар байж болох аргачлалуудын нэг юм. Энэ зааварт би та бүхэнд Скрумийн талаар ерөнхий ойлголтууд болон хэрхэн энэ менежментийн арга, хэрэгслийг компани дээрээ ашиглаж болох талаар зөвлөгөө өгөх болно.

Скрумийн үндсэн ойлголтууд

Скрумийг (байгууллага дээрээ) нэвтрүүлэхээс өмнө дараах Скрумийн талаархи үндсэн ойлголтуудтай танилцах хэрэгтэй.
  1. Спринт (Sprint) – Тодорхойлсон зорилтуудад 30 хоногт багаараа хүчин зүтгэл гарган хүрэх гэсэн оролдлого. 
  2. Бүтээгдэхүүний жагсаалт (Product Backlog) – Эрэмбэлэгдсэн хийх ажлын жагсаалт.
  3. Спринт жагсаалт (Sprint Backlog) – Бүтээгдэхүүний жагсаалтаас хамгийн түрүүлж хийх шаардлагатай ажлуудын жагсаалт. 
  4. Скрум ахлагч (Scrum Master) – Бүтээгдэхүүнийг хийх багийн дасгалжуулагч бөгөөд спринтийн зорилтуудад хүрэхэд шаардлагатай бүх зүйлсийг энэ хүн хийх болно. 
  5. Бүтээгдэхүүний эзэн (Product Owner) – Хэрэглэгчийг төлөөлөх бөгөөд жагсаалтанд байгаа ажлын эрэмбийг тодорхойлох үүрэгтэй. 
  6. Скрум баг (Scrum Team) – Өөрсдийгөө зохион байгуулах чадвартай ба хийсэн ажилдаа хамт олноороо хариуцлага хүлээх 5-9 хүний бүрэлдэхүүнтэй бүлэг.
Скрум процесс

Скрумтай холбоотой үндсэн ойлголтыг авсан дараа одоо Скрум процесс хэрхэн ажилладгийг алхам, алхмаар харцгаая.
  1. Жагсаалт үүсгэх – Энэ алхамд “бүтээгдэхүүний эзэн” ба “скрум баг”-ийнхан “бүтээгдэхүүний жагсаалт”-нд оруулах ажлууд болон тэдгээрийн эрэмбийг тодорхойлохоор уулзах болно. “Бүтээгдэхүүний эзэн” нь бүтээгдэхүүний үндсэн зорилгыг тодорхойлох чадвартай (эрх мэдэлтэй) байх ёстой. Нэг ёсондоо “бүтээгдэхүүний жагсаалт” бол төслийн хүрээнд хийх ёстой ажлуудыг хийх дарааллаар нь эрэмбэлсэн жагсаалт юм. 
  2. “Бүтээгдэхүүний эзэн” нь “бүтээгдэхүүний жагсаалт”-ыг үүсгэсний дараа “спринт төлөвлөх уулзалт”-ыг зохион байгуулна. Уулзалтын хамгийн эхэнд “бүтээгдэхүүний эзэн” нь програм зохиох багт төслийн зорилго ба “бүтээгдэхүүний жагсаалт”-ыг тайлбарлаж өгнө. Үүний дараа “скрум баг” нь “бүтээгдэхүүний жагсаалт”-аас хамгийн өндөр эрэмбэтэй ажлуудыг энэ спринт-д хийж дуусгахаар сонгох болно. 
  3. Хийх ажлаа сонгож дууссаны дараа энэ спринт-ийн боломжит хуваарийг багийн гишүүдийн төсөлд зарцуулж чадах цагийг тооцсоны үндсэн дээр зохионо. “Бүтээгдэхүүний жагсаалт”-аас энэ спринт-д хийхээр сонгосон ажил бүрийг бие даан хийж болох хэсгүүдэд хуваана. Ингэснээр “спринт жагсаалт” бэлэн болно. 
  4. Спринт эхлэх ба 15-30 өдрийн турш үргэлжилнэ. Спринтийн үед жагсаалтанд өөр ажил нэмэхгүй. (Багийн гишүүд хийх ажлаа спринт жагсаалтаас сонгож, сонгосон ажлаа хийж дуусгах хүртэл өөр ажил авахгүй) 
  5. Спринт эхлэхэд “өдөр тутмын уулзалт” эхэлнэ. “Өдөр тутмын уулзалт” бол 15 минутын хугацаанд хийгдэх багийн гишүүн бүр хамгийн сүүлийн “өдөр тутмын уулзалт”-аас хойш өөрийн хийсэн зүйл, хийхийг хүсэж байгаа зүйл, тулгарсан асуудлын талаархи тайланг багийн бүх гишүүдэд тайлагнах уулзалт байх болно. Энэ явцад “скрум мастер” нь тулгарсан асуудлуудыг тэмдэглэн, уулзалтын дараа шийдвэрлэх гэж оролдоно. 
  6. Спринт дууссаны дараа “спринт дүгнэх уулзалт” хийнэ. Энэ уулзалтыг хийх үед бүгд цуглан тухайн хүн спринтийн турш хийж дуусгасан ажлаа бусдад тайлагнах болно. 
  7. “Бүтээгдэхүүний жагсаалт”-нд үлдсэн ажлуудаас шинээр эрэмбэлэгдсэн хийх ажлын жагсаалт дахин бий болгох замаар энэ процесс дахин давтагдах болно.
“Скрум процесс” товчхондоо дээрхи зарчмаар явагдана. Энэхүү мэдлэгийг ашиглан та өөрийн компанидаа “Cкрум”-ийг нэвтрүүлж болох боломжтой боллоо.

Эх сурвалж: http://www.brighthubpm.com/agile/6549-a-quick-scrum-tutorial/

2013-04-02

IPhone 4-ийн зайны боломж

Ухаалаг гар утасны зайны хүчин чадлаас хамааран та ямар програмыг хэр хугацаанд ашиглаж болохоо мэдэж болно. Энэ удаад IPhone 4 утасны зайны хүчин чадлын талаар та бүхэнд хүргэхээр шийдлээ.

2G ашиглан ярих - 14 цаг
2D тоглоом - 8 цаг
3D тоглоом - 4 цаг
3G ашиглан ярих - 7 цаг
Bluetooth ашиглан дуу сонсох - 16 цаг
YouTube үзэх - 8 цаг
Facebook - 11 цаг
Видео бичих - 3 цаг
GPS ашиглах - 3 цаг
Хөгжим сонсох - 40 цаг
Идэвхигүй байх - 300 цаг
Дуу бичих - 26 цаг
Видео үзэх - 10 цаг
3G ашиглан интернетээр аялах - 6 цаг
Wi-Fi ашиглан интернетээр аялах - 10 цаг
Цахим ном унших - 25 цаг

Хүснэгтэнд оруулсан

2G ашиглан ярих14 цаг
2D тоглоом8 цаг
3D тоглоом4 цаг
3G ашиглан ярих7 цаг

2013-04-01

Та айлын хэддэх хүүхэд вэ?

Хүн айлын хэддэх хүүхэд байхаас тодорхой зан чанартай болдог гэсэн байх юм. Энэ хүн болгоны хувьд өөр байж болох боловч бас таарч болох л юм. Хэрвээ таарч байвал хүн өөр өөрийгөө танин мэдэхэд тус болж болох учраас энэ талаар орчуулан та бүхэнд хүргэхээр шийдлээ.

Ууган хүүхэд
  • Хүлээн зөвшөөрөгдөх хүсэл их байдаг
  • Дүрэм, журам дагадаг ба хуучинсаг
  • Юмыг хяналтандаа байлгах дуртай
  • Хичээлдээ сайн
  • Эмх цэгцтэй ба хариуцлагатай
  • Өөр өөрийгөө шүүмжилдэг
  • Бусдад ажил хуваарилж өгч чаддаггүй
  • Илүү сэтгэл санааны тусламж хүсэх хандлагатай
Дунд хүүхэд
  • Тайван, амгалан
  • Дипломатч
  • Амархан ятгалганд автдаг
  • Өөрийн авьяас ба чадварын талаар зөв ойлголттой
  • Санаачлагатай ба спортлог
  • Хамгийн эхэнд тусдаа гардаг
  • Ямар нэгэн асуудалтай тулгарсан хүмүүст туслах дуртай
  • Гадаад үзэмжээ бусдаас ялгагдахаар байлгадаг
  • Чиглэл байхгүй буюу юу хийхээ мэддэггүй
Отгон хүүхэд
  • Бусдаас хамааралтай
  • Хамаагүй ба сэтгэл татам
  • Зохион байгуулалт муутай
  • Санаачлагатай ба бүтээлч
  • Дуулгаваргүй
  • Эрсдэлтэй алхам хийх дуртай
  • Өөртөө итгэх итгэл бага
  • Амархан гутардаг
Айлын ганц
  • Хичээлдээ сайн
  • Өөртөө итгэлтэй
  • Ганцаараа байх дуртай
  • Логик сэтгэлгээ сайтай ба зохион байгуулалт сайтай
  • Гаднах амьдрал мэддэггүй
  • Юмыг төгс болгохыг хичээдэг
  • Эмх замбаарагүй байдлаас айдаг 

Хамгийн сүүлд хэлэхэд энд хүүхдийн талаар ярьж байгаа болохыг анхаарна уу. Та багадаа ийм байж байгаад том болоод ямар нэгэн шалтгааны улмаас өөрчлөгдсөн байж болох юм.

Эх сурвалж: http://www.dailymail.co.uk/femail/article-1351567/First-born-Piggy-middle-Or-baby-How-place-family-rules-life.html

2013-03-29

Үндэсний аюулгүй байдалд чухал нөлөөтэй зүйлс юу вэ? (1-р хэсэг)

Уншигчдаа анхааруулахад би бол мэдээллийн технологийн чиглэлээр сурдаг судлаач оюутан бөгөөд энэ бичлэгт өөрийн хувийн үзэл бодлоо илэрхийлсэн болно.

Үндэсний аюулгүй байдал гэхээр зэвсэгт хүчин, гадаад харилцаа гэх мэт зүйлсийн талаар хамгийн түрүүнд ихэнхи хүмүүс бодох байх. Мэдээж улс эх орныхоо тусгаар тогтнолыг хамгаалахад энэ бүхэн чухал боловч үүнийг эцсийн эцэст улсын иргэн буюу "хүн" хийдэг гэдгийг мартчихдаг. Иргэн хүний "өрсөлдөх чадвар" өндөр байх тусам манай улс илүү хөгжилтэй, илүү аюулгүй байх болно.

"Өрсөлдөх чадвар" өндөртэй байхын тулд эхлээд иргэн хүн өөртөө итгэлтэй байх ёстой. Өөртөө итгэлтэй байхын тулд ямар нэгэн зүйлээр манай улс бахархдаг байвал тун зүгээр. "Дэлхийд Монгол Улс ямар зүйлээрээ бахархаж болох вэ?" гэсэн асуулт асуувал та бүхэн, бидний хойч ирээдүй болсон дунд сургуулийн сурагчид ямар хариулт өгөх бол?

Харин Япончууд ямар хариулт өгсөнийг сонирхоцгооё. (2010 оны 11-р сард 5-аас 9-р ангийн 200 эрэгтэй ба эмэгтэй сурагчаас авсан судалгаа. Эх сурвалж: Японы эдийн засгийн бичиг баримт 2011 оны 1-р сарын 22)

45 сурагч: Шударга ба хөдөлмөрч ард түмэн
43 сурагч: Үйлдвэрлэл технологи
27 сурагч: Мэдэхгүй
24 сурагч: Амьдрахад аюулгүй газар
15 сурагч: Жилийн улирлууд ба байгаль
14 сурагч: Хоол. Жишээлбэл, Суши.
13 сурагч: Түүх ба соёл
13 сурагч: Манга ба аниме
12 сурагч: Байхгүй
4 сурагч: Бүх юм бэлэн сайхан нийгэм

гэж тус тус хариулсан байх юм.

Манайх бахархах зүйл ихтэй улс боловч сүүлийн үед олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дандаа сөрөг муу мэдээлэл, "муухай монгол хүн"-ий талаар бичих болсон байна. Үүнийг уншиж байгаа хүүхдүүд ямар ойлголт авах вэ? "Монгол хүн бол муу хүн байдаг юм. Харин гадаад хүн бол монгол хүнээс илүү сайн хүн байдаг" юм байна. Энэ санаатай ч юм уу санаандгүй бодлогын үр дүн аль хэдийн гараад эхэлжээ. Зарим хүмүүс гадаад хүнтэй суухыг хүсч байхад, зарим нь монгол гэдгээсээ ичин гадаад уруу цагаачилдаг болчихоод байна.

Энэ асуудлыг шийдэх шийдэл бол миний бодлоор бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дан сөрөг мэдээллээ цацахаа болиж, эх орондоо болон гадаадад амжилттай яваа монголоо гэсэн сэтгэлтэй иргэдээ сурталчлах юм. Гол хүмүүсийн санаанд илгээх мессаж бол "Монгол хүн дэлхийн аль улсын хүнээс дутахгүй. Хөдөлмөрлөвөл бүхнийг хийж чадна!" байх болов уу.

----------------------------------------------------------------------------------------

Дараагийн асуудал бол нийгэм дэх хөрөнгийн тэгш бус хуваарилалт юм. Энэ талаар news.mn дээр сайхан тодорхойлж бичсэн байна:

"...Хамгийн ойрын жишээ гэхэд банкин дахь нийт харилцах, хадгаламжийн 90-ээс дээш хувь нь 4-5 хүний гарт төвлөрсөн гэх баримт бий. Энэ байдал хөрөнгийн зах зээл, банк санхүү, барилга, худалдаа үйлчилгээ гээд бүхий л салбарт ажиглагдана. Энэ тохиолдолд тэдгээр 4-5 хүн, тэдний гэр бүл баяжихын хэрээр улсын татварын орлого, ДНБ-ий хэмжээ нэмэгдээд байгаа юм. Нөгөө талд нь ард түмний ихэнх хэсэг нь ядуу, ажилгүй, орлогогүй хэвээрээ байх аж.

Ядаж байхад цөөн хэдэн хүмүүс мөрөөрөө баяжихгүй улсын эдийн засаг хаашаа эргэхийг хүссэнээрээ "удирдах" аж. Энэ тал дээр нефть бүтээгдэхүүний хомсдол, үнийн хөөрөгдлөөр жишээ татаж болно. Нефть импортлогч компаниудын эзэд гэх цөөн хэдэн хүмүүс үнэ нэмэгдүүлнэ шүү гэж төрийг шантаажлах..."

Хэрэв байдал иймэрхүү маягаар байвал цаашид манай улсад тогтворгүй байдал үүсэх магадлал маш өндөр байна. Тогтворгүй байдал үүснэ гэдэг маань манай улс үндэсний аюулгүй байдлаа хангаж чадахаа болино эсвэл тэр чадвар нь муудна гэсэн үг.

Энэ асуудлыг шийдэх шийдлийн талаар их олон эдийн засагч, сэтгүүлчид бичсэн болохоор миний бие бичихээ болилоо.