2013-03-07

Цусны бүлгээр хүний зан араншинг тодорхойлох

Жилийн өмнө япон оюутнуудтай хамт хоолонд орж байсан чинь надаас чи хэддүгээр бүлгийн цустай вэ гэж нэг нөхөр асууж байсан.  Үүний улмаас энэ бичлэгийг бичсэн болно. 

Зарим Япончууд болон Солонгосчууд хүний цусны бүлэгт өндөр ач холбогдол өгдөг юм байна. За ингээд дэлгэрэнгүйг мэдээлэл та бүхэнд хүргэе. 

Барууны орнуудад хүний зан араншинг өрний зурхайгаар тодорхойлдог бол Япон болон азийн зарим оронд цусны бүлгээр тодорхойлдог. Анхны цусны бүлгээр хүний зан араншинг тодорхойлох оролдлого 1930-аад оны үед барууны хэт үндсэрхэг үзлийн эсрэг хийгдсэн юм байна. Учир нь тухайн үед эрдэмтэд 3-р бүлгийн цустай хүмүүс Азийн үндэстнүүд дунд их байхад кавказын буюу Барууны үндэстнүүдэд ховор байдгийг тогтоосон байна. 3-р бүлгийн цус амьтанд түгээмэл тохиолддог учраас барууны хэт үндсэрхэг үзэлтнүүд Азийн үндэстнүүдийг доорд үзэх нэг шалтаг болсон юм. Иймээс энэ талаар анх японы эрдэмтэн Масао Оомура судалгаа хийсэн болно. Судалгааны үр дүнг сонирхоцгооё.

O буюу 1-р бүлгийн цус – Дайчин
  • загвар хэв маягийг тогтоогч
  • үнэнч
  • хүсэл тэмүүлэлд автсан
  • өөртөө итгэлтэй
  • бие даасан
  • зүтгэсэндээ хүрэхийг эрмэлздэг
  • бардам
  • атаархуу
A буюу 2-р бүлгийн цус – Аж ахуй эрхлэгч буюу тариачин
  • тайван
  • тэвчээртэй
  • мэдрэмтгий
  • хариуцлагатай
  • хэтэрхий болгоомжтой
  • шаргуу (зөрүүд)
  • санаа зовомтгой
B буюу 3-р бүлгийн цус – Анчин
  • хувиа бодогч
  • уламжлал, зан заншилд дургүй
  • хүчтэй
  • өөдрөг
  • бүтээлч
  • уян хатан
  • ширүүн (догшин)
  • урьдчилан хэлэх боломжгүй
AB буюу 4-р бүлгийн цус – Хүнлэг 
  • сандардаггүй
  • биеэ барих чадвартай
  • ухаалаг
  • нөхөрсөг
  • алдартай
  • шүүмжлэмтгий
  • заримдаа их зантай
  • шийдэмгий бус
Нэгэн сонирхолтой баримт дурдахад өнөөдөр Японы хүн амын 90 хувь өөрийгөө ямар бүлгийн цустай болохыг мэддэг байна. Бусад улсуудын хүн амтай харьцуулахад цусны бүлгээ ийм сайн мэддэг нь дээрхи асуудалтай холбоотой эсэх нь одоогийн байдлаар тогтоогдоогүй байгаа болно.

Эцэст нь хэлэхэд, “эзэн хичээвэл, заяа хичээнэ” гэдэг шиг таны зан араншин цусны бүлгээс хамаарахгүй өөрөөс тань шалтгаалах болно гэдгийг анхаарна уу.

1 comment:

  1. ХЭрэгтэй мэдээлэл байна аа

    ReplyDelete