2013-03-08

Програмын хувилбар оноолт

Програмд хувилбар оноож өгөх талаар хэд хэдэн арга байдгаас надад таалагдсаныг та бүхэндээ хүргэж байна. Энэ арга бол ихэнхи аргын нэгэн адил програмын хувилбар бүрт тоо оноож өгөн түүнийг ихэсгэн явдаг болно. Гэхдээ ялгаа бий. Ялгааг жишээн дээр харуулъя.

  • Том - Програмд үндсэн буюу том өөрчлөлт хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ. 
  • Жижиг - Програм бага хэмжээний буюу жижигхэн өөрчлөлт хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ.
  • Засвар - Програмд засвар хийсэн тохиолдолд энэ хэсгийн тоог нэмнэ. 
  • Төлөв - 0 (a) бол альфа төлөв, 1 (b) бол бета төлөв, 2 (rc) бол гаргах хувилбар, 3 (final) бол эцсийн хувилбар тус тус байдаг.
Асуулт ба хариулт:
  • Програмдаа хувилбар оноож өгөхийн ач холбогдол юунд байна вэ? 
Програмдаа хувилбар оноолт зөв хийснээр програм хангамжийн салбарт ажиллаж байгаа бидний ажил эмх цэгцтэй, ажиллахад илүү хялбар болох өндөр ач холбогдолтой.

No comments:

Post a Comment