2013-03-12

Уго Чавезийн үед Венесуэлд гарсан өөрчлөлтүүд

Саяхан Венесуэлийн ерөнхийлөгч Уго Чавез нас барсан билээ. Түүний үед Венесуэлд гарсан өөрчлөлтүүд:
  • Нярай хүүхдийн эндэгдэл 1/3-ээр буурсан. Үүнээс улбаалан 1999 онд Венесуэлийн хүн ам 23,867,000 байсан бол 2011 онд 29,278,000 болсон
  • Ажилгүйдэл 1999 онд 14.5% байсан бол 2009 онд 7.6% болон буурсан
  • Нэг хүнд оногдох үндэсний бүтээгдэхүүний хэмжээ (GDP) $4,105-аас $10,801 (2011 он) болсон
  • 1999 онд инфляци 23.6% байсан бол одоо 31.6% байна
  • 1999 онд 1 ам. доллар 1 боливараас (Венесуэлийн мөнгөн тэмдэгт) бага байсан бол одоо 1 ам. доллар 4.3 болибар байна
  • Ядуурал багассан. 1999 онд Венесуэлийн хүн амын 23.4% маш ядуу байсан бол 2011 онд 8.5% болон буурсан байна
  • Хүчирхийлэл ихэссэн байна. 1999 онд хүний аминд санаатай халдсан тохиолдол 100,000 хүнд 25.0 байсан бол 2011 онд 45.1 болж өссөн байна
  • Газрын тосны экспорт өссөн. 1999 онд газрын тосны экспорт $14.4 тэрбум байсан бол одоо $60 тэрбум болсон байна
Эх сурвалж: http://www.guardian.co.uk/news/datablog/2012/oct/04/venezuela-hugo-chavez-election-data 

Энэ хүн улс орноо хөгжүүлж чадсан байна уу, үгүй юу гэдэг эцсийн дүгнэлтийг та бүхэнд үлдээе.

No comments:

Post a Comment