2013-03-03

Марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од

Марафон гүйлтийн тамирчин Бат-Очирын Сэр-Од-ийн талаар вики хуудас монгол хэл дээрх Википедиа дээр үүсгэн дараах мэдээллүүдийг орууллаа.

Бат-Очирын Сэр-Од 1981 оны 10 сарын 7-нд Говь-Алтай аймагт төрсөн. Өндөр 170 см, жин 60 кг. 1997 оноос хойш хөнгөн атлетикаар хичээллэсэн. “Хүч” спорт хорооны тамирчин, цагдаагийн офицер. Анхны дасгалжуулагч нь Дамбын Гомбосүрэн. Одоо Дархан хотын уугуул, гэргий Одонсүрэнгийн Оюунтуяа түүнийг дасгалжуулдаг бөгөөд өөрөө дундын зайн гүйгч байсан. Нэг хүүтэй. Хөгжим сонсох хоббитой. 2010 оны Хофү (Япон), Брайтон (Их Британи)-ы марафонд түрүүлж, Берлинд 10-р байранд орсон. 
Гаргасан амжилт
Монгол Улсын Хөнгөн атлетикийн спортын марафон гүйлтийн дээд амжилтыг 10 удаа шинэчлэн тогтоосон. (2012 оны 1-р сарын 1-ний байдлаар)
Эх сурвалж: http://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0%B0%D1%82-%D0%9E%D1%87%D0%B8%D1%80%D1%8B%D0%BD_%D0%A1%D1%8D%D1%80-%D0%9E%D0%B4

Жич: Монгол Википедиа дээр байгаа утгын тайлбар 9,000+ болсон байна.

No comments:

Post a Comment