2013-02-28

Шинэ жилийн мэнд хэрхэн Япон хэлээр хүргэх вэ?

Манайд он гарахаас өмнө "Шинэ жилийн мэнд хүргэе!" гэдэг билээ. Он гарсаны дараа бол хоорондоо мэнд бараг хүргэдэггүй. Харин Япон улсад бол манайхаас өөр буюу шинэ жилийн өмнө болон дараа заавал таньдаг хүмүүстэй мэнд хүргэх ёстой байдаг байна.

Энгийн ярианы хэллэгээр бол:
  • Оны төгсгөлд буюу 12-р сарын 31 хүртэл - Ёой отоши о! (Сайхан шинэ он гаргахыг хүсье!)
  • Оны эхэнд буюу 1-р сарын 1-нээс 1-р сарын дунд үе хүртэл - Акэмашитэ омэдэтоо! (Шинэ оны мэнд хүргэе!)
Боловсон ярианы хэллэгээр бол:
  • Оны төгсгөлд - Ёой отоши о омукаэ кудасай! (Сайхан шинэ он гаргахыг хүсье!)
  • Оны эхэнд - Акэмашитэ омэдэтоо гозаймас! (Шинэ оны мэнд хүргэе!)
гэж мэндчилдэг болно.

No comments:

Post a Comment