2013-02-26

Эх орноо сурталчилах...

Японд ирсэнээс миний бие энд эх орноо сурталчилах үүднээс нэлээн хэдэн үйл ажиллагаанд оролцов.

Жишээлбэл: "Нэгэн монгол оюутны (төгсөөд буцсан) хамт "Соёл (иргэншил) хоорондын харилцаа" гэсэн хичээл дээр япон оюутнуудтай манай болон япон үндэстний соёлын талаар ярилцан, сонирхсон асуултанд нь хариулав. Энэ сайн дурын ажилд бид хоёроос гадна Филиффин, Бангладеш, Руанда зэрэг улсын оюутнууд ирсэн байлаа. Бид нар гэр бүлээс эхлээд шашин шүтлэг хүртэл өргөн сэдвээр нээлттэй ярилцсан бөгөөд өөрсдийн эх орны талаар эерэг ойлголт өгсөн гэдэгтээ итгэлтэй байна."

Ийнхүү яагаад сурталчилах болвоо гэвэл ажиглаад байхад гадныханд манай улсын талаар мэдлэг нэг бол бага буюу огт байхгүй эсвэл сөрөг талдаа голчлон байх ажээ. Иймээс энэ байдлыг арилган эх орноо боломжоорооо сурталчилан, монголынхоо тухай эерэг ойлголт өгөх нь гадаадад сурч байгаа монгол оюутан бүрийн үүрэг болов уу.

No comments:

Post a Comment