"Хэнд ч ойлгомжтой хий."
Ихэнхи системийг комплекс хийснээс энгийн хийвэл хамгийн сайн ажилладаг болохыг илэрхийлсэн эмпирик ойлголт юм.
Эхний тайлбар. Програм зохиогчид програм зохиох болгондоо хэтэрхий комплекс, нүсэр болгох гээд тал байдаг. Иймээс хэрэв та програм зохиох гэж байгаа бол аль болох энгийн, хялбар хийхийг бодоорой.
Хоёрдох тайлбар. Асуух шаардлагагүй, хэнд ч ойлгомжтой хий гэсэн утгаар явна. Бид нар заримдаа асуух шаардлагагүй өөрөө мэдээд хийчих зүйлсээ захиалагч эсвэл дээд талын хүмүүсээсээ их асуудаг. Энэ нь цаг их үрдэг. Бид үрэгдсэн цагийг ашиглан юу хийж чадах байсныг хэлээд юу гэхэв. Тиймээс өөрсдөө мэдээд хийчих зүйлсээ шуурхай хийцгээе! :D
Жич: Нэмж юм хэлэхэд илтгэл тавихад бас энэ зарчмыг баримталдаг юм байна лээ.
No comments:
Post a Comment