2012-12-19

Нүдний ачааллыг хэрхэн бууруулах вэ?

Хэрвээ та өдөрт компьютерийг 2-оос дээш цаг ашигладаг бол та "Компьютер Нүдний Харааны Өвчин" (Computer Vision Syndrome) туссан байж болно. 

Америкийн Оптометрийн Холбооны эх сурвалжийн дагуу бол өдөрт дор хаяж 2 цаг компьютер дээр ажилладаг хүмүүсийн 70 хувь нь энэхүү шинэ өвчнийг тусаад байгаа юм байна.

Энэ өвчинд компьютерын ард удаан суух, IPhone, IPod болон бусад төстэй төхөөрөмжүүдийг хэдэн цагаар өдөр болгон ашигласнаас үүссэн эрүүл мэндийн янз бүрийн сөрөг үр дагавруудыг хамруулан ойлгож болно. Жишээлбэл: нүд өвдөх, хуурайших, аргах, толгой өвдөх, ядрах гэх мэт.

Зарим үед бид нар компьютерын ард олон цаг суух шаардлагатай болдог болохоор үүнээс сэргийлэхийн тулд бид нар ямар арга хэмжээ авах хэрэгтэй вэ?

"VSP Vision Care"-ийн дараах зөвлөгөөг танд санал болгож байна.
  1. Нүдээ анивчихаа мартаж болохгүй.
  2. Цахим төхөөрөмж тасралтгүй 20 минут ашиглах бүртээ нүдээ амраахын тулд 6 метрийн зайтай ямар нэгэн зүйлийг 20 секундын турш харах хэрэгтэй.
  3. Гэрэлтүүлэг сайн байх ёстой.
  4. Компьютерын дэлгэцийн байрлал нүднээс 10-12 см-ийн дор ба 50-60 см-ийн зайтай байвал ихэнхи хүмүүсийн хувьд сайн байдаг байна.
Эх сурвалж: CBS news

No comments:

Post a Comment