2012-12-09

Програм хангамжийн багийн чанарыг шалгах тест

(Майкрософт компаний програм хангамжийн багийн экс ахлагч Жоел Сполски)
  1. Танай байгууллага хувилбар хянах систем ашигладаг уу?
  2. Нэг үйлдлээр эцсийн бүтээгдэхүүн (програм) бэлэн болгож чаддаг уу?
  3. Өдөр болгон програмаа ажиллаж байгаа эсэхийг шалгадаг уу?
  4. Алдааны мэдээлэл хадгалдаг өгөгдлийн сантай юу?
  5. Шинээр код бичихээсээ өмнө алдаагаа засдаг уу?
  6. Хамгийн сүүлийн байдлаар шинэчлэгдсэн ажлын төлөвлөгөөтэй байнга байдаг уу?
  7. Програмын тодорхойлолт бичдэг эсэх?
  8. Програм зохиогчид дуу чимээгүй орчинд ажилладаг уу?
  9. Мөнгөөр худалдаж авч болох хамгийн сайн тоног төхөөрөмжтэй юү?
  10. Тест (туршиж шалгадаг) хийдэг ажилтнуудтай эсэх?
  11. Шинээр ажилд орох гэж байгаа хүмүүс ажлын ярилцлагандаа код бичиж шалгуулдаг уу
  12. Мэргэжлийн бус хүнээр ашиглалтын тест хийлгүүлдэг үү?
Тийм эсвэл үгүй гэсэн хариултыг сонгоход болно. Тийм гэвэл 1 оноо, үгүй бол 0 оноо. Хэрэв танай байгууллага 12 оноо авбал онц, 11 бол сайн, 10 болон түүнээс доош танайх асуудалтай байна гэсэн үг. Үнэндээ бол ихэнхи програм хангамжийн хэсгүүд 2, 3 оноо авахаар байдаг бөгөөд энэ нь тэдэнд маш хүнд асуудалтай байгааг харуулдаг. Учир нь Майкрософт зэрэг компаниуд дээрхи тестээс үргэлж 12 оноо авах байдлаар ажлаа явуулдаг.

Эх сурвалж: http://www.joelonsoftware.com/articles/fog0000000043.html

No comments:

Post a Comment