2013-05-17

Дөрвөн ижил (шинэ монгол наадгай)

Бүх насны хүмүүс дөрвөн шагай ба онооны цаас ашиглан тоглох боломжтой өрсөлдөөнт "дөрвөн ижил" хэмээх нэгэн тоглоом зохиолоо.

Хэрхэн тоглох:

Тоглогч дөрвөн шагайг ашиглан  тодорхой хослол үүсгэх нийт 9 удаагийн оролдлого хийж болох бөгөөд хэдэн хослол үүсгэж чадсанаас хэр олон оноо авах шийдэгдэнэ.

Оролдлого хийхдээ:
  1. Эхлээд 4 шагайгаа дөрвүүлэнг нь хаяна. Хэрвээ хослол байвал оноог нь авч болно. Оноо авсан тохиолдолд шагайгаа дараагийн тоглогч уруу шилжүүлнэ
  2. Тоглогч хүсвэл 2 шагайг хэвээр нь үлдээн, үлдсэн 2 шагайг дахин хаяж болно. Хэрвээ хослол байвал оноог нь авч болно. Оноо авсан тохиолдолд шагайгаа дараагийн тоглогч уруу шилжүүлнэ
  3. Шинээр бий болсон 4 шагайны хослол хэрвээ тоглогчид таалагдахгүй дахин 2 шагайг сонгон хаяж болно. Хэрвээ хослол үүсч байвал холбогдох оноогоо авах болно.
Нэг хослолын оноог ердөө нэг удаа авч болох болохоор хэрвээ нэгэнт өмнө оноог нь авчихсан хослол дахин үүсвэл оноо өгөхгүй болно.

Үүсгэж болох хослолууд ба хослол бүрт авах оноонууд:


Оноо тэнцсэн тохиолдолд

Дөрвөн шагайгаа хаян хэн олон морь хаяхаа үзнэ. Хэн илүү морь хаясан хожих болно. Хэрвээ ижил тооны морь буувал дахин дахин ялагч тодрох болтол шагайгаа хаях болно.

Тоглож болох тоглогчийн тоо:

Энэ тоглоомыг хамтдаа тоглож болох тоглогчийн тоонд ямар нэгэн хязгаарлалт байхгүй.

Онооны цаас:

Хос буувал оноогоо дугуйлан тэмдэглэж болох бөгөөд 9 оролдлогын дараа дугуйлсан онооны нийлбэрээр ялагчийг тодруулж болно. Онооны цаасыг татахыг хүсвэл - энд дарна уу.

No comments:

Post a Comment