Өнөөдөр манай улсад програм хангамжийн инженер гэсэн мэргэжлээр бакалаврын диплом өгдөг болсоноос хойш 10-аад ажил өнгөрчээ. Гэвч манай улсад програм зохиоход програм хангамжийн инженерчлэлийг жинхэнэ утгаар ашиглаж чадахгүй байна. Ихэнхи IT чиглэлийн мэргэжилтнүүд програм зохиохыг зүгээр код бичин, хэрэглэгчид осолдохгүй ажилладаг бүтээгдэхүүн хүргэх гэж ойлгодог. Үлдсэн хүмүүс ач холбогдолыг нь ойлгодог боловч энэ талын мэдээлэл багатай учраас шууд ажил дээрээ ашиглах, хэрэгжүүлэх боломжгүй байдаг билээ.
Миний бие энэ чиглэлийн дэлхийд тэргүүлдэг технологи, аргачлалыг тэргүүлэх компаниуд хэрхэн ашиглаж байгааг судалсаны үндсэн дээр та бүхэндээ Хэрхэн програм хангамж боловсруулах вэ? хэмээх цуврал нийтлэлийн анхны дээжийг та бүхэнд хүргэж байна. Мэдээж хэвлэгдэж байгаа эхний хувилбар болохоор буруу зөрүү зүйл, алдаа, дутагдал гарч магадгүй бөгөөд та бүхнийг энэ тал дээр санал сэтгэгдлээ блогоор дамжуулан хуваалцахыг хүсч байна. Ингээд үндсэн сэдэв рүүгээ оръё.“Аливаа програм хангамжийн төслийг хэрхэн төлөвлөсөн болон тухайн төсөлд програм хангамж боловсруулах процессийг хэрхэн ашигласнаас хамааран уг төсөл амжилттай болох эсэх шийдэгддэг.“
2. Төсөл гэж юу вэ?
Эхлээд төслийн менежмент гэж юу болох талаар авч үзье. Төслийн менежментийн талаар хамгийн хялбар танд ойлголт өгч чадах зүйл бол “Төслийн Менежментийн Гурвалжин” юм.

ХУГАЦАА – Төслийг дуусгахад хэдий хэмжээний хугацаа байгааг (олгогдсон) илэрхийлнэ.
ЗАРДАЛ – Төсөлд олгосон нийт төсвийн (мөнгөний) хэмжээг илэрхийлнэ.
ЗОРИЛГО – Төсөл амжилттай дуусахад юу хийгдсэн байх шаардлагатайг илэрхийлнэ.
Энэ гурван нөхцөл бол харилцан бие биенээсээ хамааралтай бөгөөд үр дүнд нь (бүтээгдэхүүний) “чанар” буюу “үйл ажиллагаа” бий болно. Жишээлбэл:
- Хийх ажлууд буюу зорилго ихсэх юм бол зарцуулах хугацаа болон зардал ихсэнэ
- Хугацаа бага үед зардал ихсэх болон хийх ажлаа багасгана.
- Зардал буюу төсөв бага бол хийх ажлаа багасгаж, хугацаагаа ихэсгэнэ.
Эцсийн үр дүнд “чанар”-тай (хэрэглэгчийн шаардлагад нийцсэн) бүтээгдэхүүн гарна.
Төслийн менежмент гэдэг бол манай тохиолдолд тухайн програм хангамж боловсруулах баг өмнө дурдсан нөхцөлүүдийг зөв зохицуулан, програмыг хэрэглэгчид амжилттай хүргэх боломжийг олгох хэрэгсэл болон аргуудыг хэлнэ. Эдгээр хэрэгсэл болон аргуудын эхлэл болгон төлөвлөтийн талаар авч үзье.
3. Төлөвлөлт
Энгийн үгээр хэлвэл “төлөвлөлт бол төлөвлөгөө гаргах”-ыг хэлнэ. Төлөвлөгөө бол хэзээ, хаана, хэн, юу хийхийг тодорхойлох үйл явцыг хэлдэг. Төлөвлөгөө гаргахад:
1-рт: Зорилгоо тодорхойлон, төслийг дуусгахад ямар арга ашиглахаа сонгох хэрэгтэй.
2-рт: Төслийг дуусгахад шаардлагатай янз бүрийн ажлуудын үргэлжлэх хугацааг ажлын задаргаа хийх бүтцийг (work breakdown structure, цаашид WBS гэж явна) ашиглан жагсаан, бүлэг болгон ангилна. Цаашаа ахихаас өмнө WBS-ийг та бүхэнд тайлбарлах нь зүйтэй болов уу.
3.1 WBS
WBS бол төслийн менежмент болон системийн инженерчлэлд зорилгыг тодорхойлоход өргөн ашиглагддаг аргачлал юм. Мод хэлбэрийн бүтэцтэй энэхүү аргачлалыг ашиглан аливаа төслийг хэсгүүдэд хуваах, хуваасан хэсгүүдээ дахин дэд хэсэгт хуваах замаар төслийн явцад хийгдэх ёстой бүх ажлууд буюу төслийг 100%, бүрэн тодорхойлж өгдөг.

100%-ийн дүрэм
100%-ийн дүрэм бол WBS нь төслийн зорилгод тодорхойлогдсон гадаад, дотоод, түр хугацааны зэрэг төслийн хүрээнд багтах бүх ажлыг 100% хамруулж харуулахыг хэлнэ.
Анхаарах зүйлс:
l Сайн загварчлагдсан WBS юу хийгдсэн байх ёстой вэ буюу төслийн үр дүнг тодорхойлж харуулдаг. Нөгөө талаар энэ хийгдэх үйл ажиллагааг нарийвчлан харуулдаггүй болохыг анхаарна уу.
l Энэ бол ядаргаатай олон ажлын жагсаалт биш бөгөөд төслийн зорилгыг нарийвчлан харуулах зүйл юм.
l WBS бол төслийн төлөвлөгөө буюу хуваарь биш. WBS-ээс өмнө төслийн төлөвлөгөө гаргах бол утгагүй. Яагаад гэвэл энэ нь хэрэв та байшин барих байлаа гэхэд эхлээд хийх ажлын жагсаалтаа гаргаад, дараа нь байшингийн загвараа гаргахтай ижил юм.
l Байгууллагын дотоод бүтцийг харуулахад зориулагдсан аргачлал биш.
l WBS бол логик загвар биш.
3.2 CPM
Дараа нь төслийн ажлуудын логик харилцан хамаарал, дарааллыг гаргахын тулд Бэрх Замын Менежмент-ийг (Critical Path Method, цаашид CPM гэж явна) ашиглана. Эхлээд CPM гэж ямар аргачлалыг хэлж байгаа талаар ойлголттой болох нь зүйтэй.
CPM нь төслийн үйл ажиллагаануудын хуваарийг байгуулах, математикт тулгуурласан алгоритм юм. CPM-ийг ашиглан загвар байгуулахын тулд дараах дарааллыг мөрдөнө:- Төслийг бүх үйл ажиллагаануудын жагсаалт (өөрөөр хэлбэл Work breakdown structure)
- Ажил бүрийг дуусгахад шаардагдах хугацаа болон
- Эдгээр ажлуудын уялдаа холбоог тодорхойлох
Жишээ:
Энд жишээ хүснэгтийг тавина.
Жич: Хэрэв хугацаа тооцоход нэг алдаа гаргавал бүх шинжилгээ алдаатай болж төслийг амжилттай дуусгахад хүндрэл учрах болно.
CPM-ээ жагсаан бичсэн дээр тулгуурлан Пертийн диаграмыг зурна.
Жишээ зураг.
4. Төслийн менежментийн сүүлийн алхам
Нөөцөө зөв хуваарилан, ажил болгонд хариуцсан ажилтанг оноож өгнө.
Ингэснээр төслийн бүх зүйл тодорхойлогдож, зөвшөөрөгдсөнөөр суурь төлөвлөгөө бэлэн албан ёсоор бэлэн болно. Төслийн явцыг суурь төлөвлөгөөтэй харицуулан явах бөгөөд нөхцөл байдлаас шалтгаалан суурь төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах боломжтой.
Энэ алхмыг бүрэн утгаар хэрэгжүүлэхэд болон төслийн хуваарийг гаргахад Гантын хүснэгтийг ашиглана.
Гантын хүснэгт нь ажил болгон болон нийт ажлын эхлэх болон дуусах хугацааг харуулдаг. Нийт ажил болон ажил болгоныг бол төслийн WBS-ээр өмнө бид тодорхойлсон билээ.
5. Ашиглалт
Ойр зуурын жижигхэн програм (код) бичихэд дээр дурдсан аргачлалыг ашиглах бол утгагүй бөгөөд та өөрөө мэдээд бүхнийг хийчихэж болно. Харин танай байгууллага тодорхой хэмжээний зорилго, цар хүрээтэй ажил, захиалга гүйцэтгэж байгаа тохиолдолд эдгээр аргачлалыг ашиглавал цаг хугацаа хэмнэсэн, програмаа амжилттай боловсруулах боломжийг тань ихэсгэх болно.
No comments:
Post a Comment