2013-01-29

UML (Unified Modeling Language) гэж юу вэ?

Оршил

Unified Modeling Language (UML – Нэгдсэн Загварчлалын Хэл) бол систем, түүн дотроо програм хангамжийн системийг загварчлах стандарт арга юм. Хэрэв та "Hello, World,"-ээс илүү өргөн цар хүрээтэй систем зохиох гэж байгаа бол та заавал UML-ийг мэдэж байх шаардлагатай.

Ингэхэд UML гэж юу вэ? UML бол програм хангамж болон системийн хэрэгцээ шаардлага, бүтэц, загварчлалыг дүрслэх график хэл юм. Та UML-ийг ашиглан бусад программист, үйлчлүүлэгч нарт системээ танилцуулахаас гадна тухайн системийн зарим хэсгийг автоматаар үүсгэх боломжтой юм.

Хэрэв та программист ч юм уу, эсвэл компьютертэй холбоотой мэргэжилтэй бол энгийн хүмүүст програмынхаа талаар тайлбарлахад бэрхшээлтэй байдгийг мэднэ. Гэвч харамсалтай нь UML энэ асуудлыг шийдвэрлэж чадахгүй. Хэдий тийм боловч UML танд бусад программист хамтран нягт ажиллахад туслах болно.

1. Удиртгал

Том хэмжээний ямар ч системийг загварчлахад хүндрэлтэй байдаг. Энгийн програмаас эхлээд бүрэн хэмжээний систем хэдэн зуун програм болон техник хангамжийн хэсгүүдээс бүрддэг. Хэрхэн та (танай баг) аль хэсэг хэрэгтэй байгаа, тэр хэсэг юу хийдэг, энэ хэсэг хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагыг хангаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх вэ? Цаашилбал та хэрхэн хамтран ажиллагч нартайгаа ажлаа нэгтгэх вэ? Ийм учраас загварчлах хэрэгтэй бөгөөд эндээс UML шаардлагатай болох нь харагдаж байна.

Системийг энгийн маягаар загварчилж гаргахад дараах системийн талаархи стандарт асуултуудад хариулах шаардлагатай болдог:
  • Хэн системийг ашиглаж байна? Use case диаграмын actor (Системийн хэрэглэгчид)-уудыг харуулна. (Системийн зорилгыг харуулна)
  • Систем ямар хэсгүүдээс тогтох вэ? Класс диаграмыг логик загварыг харуулах, компонент диаграмыг физик загварыг харуулахад тус тус ашиглана.
  • Систем ажиллах орчин ямар байх вэ? Deployment диаграм дээр таны компонентууд хаана байрлаж, ажиллахыг тодорхойлно.
  • Ямар төлөвт системийн хувьд чухал үйлдлүүд явагдаж байна вэ? State болон interaction диаграмуудыг ашиглан обьектууд хэрхэн ирсэн хүсэлтэнд хариу үйлдэл хийж шаардагдах үйлдлийг гүйцэтгэж байгааг харуулна.
  • Яагаад тухайн үйлдэл системд байх шаардлагатай вэ? Use case дээр таны системийн хэрэглэгчдийн зорилгыг тодорхойлно. UML-ийг энэ зорилгоор л байгуулдаг.
  • Систем хэрхэн ажиллах бол? Composite structure диаграмыг ашиглан програмын хэсгүүдийг харуулдаг бол communication диаграмаар дэлгэрэнгүй загвар болон хэрэгжүүлэлтийг дүрслэн уг диаграмаар уялдаа холбоог харуулна.

No comments:

Post a Comment