2013-01-14

Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн системийн талаархи миний хувийн бодол

2 долоо хоногийн өмнө Монгол Улсын Засгийн Газраас 'Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем' байгуулахаар шийдсэн болохоос "GoGo"-ээс уншиж мэдээд өөрийн боломжоор эсэргүүцлээ илэрхийлсэн бөлгөө. Энэ бичлэгээр яагаад үүнийг эсэргүүцэж байгаа болохоо та бүхэнд дэлгэрүүлж тайлбарлахыг хичээе.

Энэ системийг бий болгож байгаа шалтгаан бол "бусдыг гүтгэн доромжлох, садар самуунд уруу татах, заналхийлэх зэрэг гэмт хэргийн шинжтэй сэтгэгдлийн талаар уг мэдээлэлд холбогдогч гомдол гаргавал системээс нягтлан шалгаж, эзэн холбогдогчийг тодруулан хууль хяналтын арга хэмжээ авч ажиллах боломж бүрдүүлэх ажээ." Интернетэд энгийн Дорж, Дулмааг гүтгэн доромжилдоггүй, ингэх гэж оролдсон ч сэтгэгдэл уншиж байгаа хүмүүс хэнийг хэлээд байгаа мэдэх боломжгүй болохоор ихэвчлэн улс төрчид эсвэл олны алдартай хүмүүсийн "нэр хүндэд халдах" тохиолдолууд гардаг. Тиймээс энэ системийн өөр нэгэн зорилго бол улс төрчдийн эрх ашгийг хамгаалах юм. Жишээ нь, хэрвээ та "Хотын утаа одоо асар их байгаа нь өмнөх хотын удирдлагатай холбоотой учраас тэдгээр хүмүүстэй хариуцлага тооцъё" гэж сэтгэгдэл бичвэл энэ системийг ашиглан таны сэтгэгдлийг хадгалан, хэрвээ шүүхээс хуучин хотын удирдлага одоогийн хотын утаа их байгаатай холбоогүй гэж тооцвол таныг хүн гүтгэсэн хэрэгт оруулан, таныг ялд унагаах баримттай болох нь.

Энгийн иргэнийг үзэл бодлоо илэрхийлсэн сэтгэгдлийг ингэж их мөнгөн зардал гарган, баримтжуулан хадгалах системийг байгуулах шийдвэрийг "Ардчилсан" намын орсон Засгийн Газрын үед байгуулж байгаа нь туйлын харамсалтай. Ардчилал, хүний эрх чөлөө гэж ард иргэдийн өмнө ярьж сонгогдчихоод ард түмний мөнгөөр ард түмнийг хянан цагдах систем байгуулах гэж байна.

Өөр нэгэн харамсалтай зүйл бол ард иргэдийн үзэл бодлыг хянан цагдах систем байгуулах мөнгөөр ард иргэдэд мэдлэг түгээх олон систем хийж болох эсвэл дэмжих боломжтой. Хамгийн наад захын жишээ гэвэл Монгол Википедиа байна. Яг одоогийн байдлаар энд сайн дурын үндсэн дээр "8622" утгын тайлбарыг бидний эх хэл буюу монгол хэлээр хийсэн байна. Одоо тэгвэл Монгол Википедиа ба 'Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем' бий болгох зардлыг харьцуулах гэж үзье.

Хэрвээ Монгол Википедиад 1 утгын бүрэн тайлбар хийх болгонд 100 төгрөгийн урамшуулал үзүүлэх юм бол 10,000 утгын тайлбар 1 сая төгрөг болох юм байна.

Харин  'Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем'-ийн зардлын талаар мэдээлэл хайгаад харамсалтай нь би олж чадсангүй. Эхний мэдээлэл олж болох Монголын Үндэсний Дата Төвийн вэб сайтанд ямар ч төлбөр тооцооны талаар мэдээлэл байсангүй. Хоёрдох, Мэдээллийн Технологи, Шуудан, Харилцаа Холбооны Газрын вэб сайтанд тэдний хэрэгжүүлж төсөл, хөтөлбөрт шаардлагатай зардлын мэдээлэл хайгаад олж чадсангүй. Гуравдах, Сангийн Яамны вэб сайтан дээр ерөнхий зардал байгаа болохоос нэг мэдээллийн технологийн төсөлд хэдэн төгрөгний зардал гарч байгаа талаар мэдээлэл хайгаад олсонгүй. Хэрвээ байдаг бол үүнийг мэдэж байгаа хүн байвал хуваалцана уу. Үүнтэй холбогдуулж нэмж үзэл бодлоо илэрхийлэхэд, ард иргэдээ хянан цагдах систем хийхээс илүү ард иргэддээ төсвийн зардлын мэдээллийг ил тод, нээлттэй хүргэх систем хийх эсвэл хийчихсэн бол иргэн болгонд ийм систем байдаг гэдгийг мэдэгдвэл яасан юм бэ, эрхэм төрийн түшээдээ?

"Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем"-ийн зардлын баримжаагаар хэлэх наад захын мэдээлэл олж чадаагүй боловч миний бие мэдээллийн технологийн мэргэжилтэй хүний хувьд ийм систем хийхэд дор хаяж шаардлагатай зүйлсийг багцаагаар бичих гэж үзье.
Энгийн байгууллагын динамик вэб хийх, байгууллага дээр байршуулахад хамгийн багадаа 2 сая төгрөгөөр шаардлагатай болохыг дээрхээс та бүхэн харж болно. Гэхдээ бид нар энгийн динамик вэб биш хүмүүсийн сэтгэгдэлээ илэрхийлсэн бүх мэдээллийг хадгалах, тэр их мэдээлэл дундаас "түлхүүр үгээр" хэрэгтэй сэтгэгдэлүүдийг ялгаж гаргах чадвартай том хэмжээний системийн талаар ярьж байгаа болохыг дахин анхааруулъя. Үүнд илүү хүчин чадалтай сервер, илүү том хэмжээний систем хэрэгтэй. Тийм болохоор үүнээс их зардал гарах нь тодорхой.

Эцэст нь хэлэхэд, ард иргэддээ мэдээлэл түгээх систем хийхийн оронд ард иргэдийн үзэл бодлыг хянан цагдах систем хийхээр шийдсэн одоогийн Засгийн Газар ичиг, ичиг, ичиг.

Жич: Сүүлд нь хүн гүтгэсэн хэрэгт орохгүйн талд мэдээллийн эх сурвалжуудын дэлгэцийн агшинг хадгалахаар шийдлээ.




3 comments:

  1. Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
    зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
    Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
    манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
    имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
    Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

    ReplyDelete
  2. БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.MANIPALHOSPITAL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

    ReplyDelete
  3. Өдрийн мэнд, бүгдээрээ,
    Би бол Ибрахим, нэг бөөрөө Aditya Pradhan эмнэлэгт зарсны дараа хэрхэн баян болсон тухайгаа хуваалцахыг хүсч байна. Би бөөрөө зарах нэр хүндтэй эмнэлэг хайж олон жил ядуу зүдүү тэмцэж байсан. Эцэст нь дотны найз маань намайг ADITYA эмнэлэгтэй танилцуулахад би бөөрөө 780 мянган доллараар (долоон зуун наян мянган доллар) зарсан.
    Хэрэв та бөөрөө мөнгөөр ​​зарахыг хүсвэл DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар ADITYA эмнэлэгтэй холбоо барихыг зөвлөж байна.

    ReplyDelete