2013-01-12

Хэрхэн клуб байгуулах вэ?

Хэрэв та бүхэн нийлж клуб байгуулахаар шийдвэл дараах зүйлсийг хийх хэрэгтэй:

1. Клубын нэр

За тэгээд клубээ юу гэж нэрлэх вэ? Танай клубын нэр:
  • Одоо байгаа болон өмнө байсан клубүүдийн нэртэй давхцах ёсгүй.
  • Клубын зорилгын эсрэг утгатай байж болохгүй.
  • Клуб тань ямар үйл ажиллагаа явуулдгийг харуулахаар. (Жишээ нь: Шатар сонирхогчдын клуб гэдгээс тухайн клубын гол зорилго шатар тоглох).
  • Клубын нэр юм уу, логог зохиохдоо зохиогчийн эрхийн хуулийг зөрчихөөс болгоомжилно уу.
2. Клубын зорилго ба эрмэлзэл 

Танай клубын зорилго юу вэ? Юу хийхийн тулд байгуулж байна вэ? Клуб нь дор хаяж дөрвөн ойлгомжтой, хүрч болохоор зорилготой байх ёстой. (Бусад клубүүдээс ялгаатай). Зорилгоо тодорхойлох үедээ:
  • Клубын нэрэнд харшлахгүй.
  • Олон салаа утгагүй, цо ганц утгатай байх.
  • Арьс үндсээр ялгаварласан, ёс суртахуунгүй, садар самууныг сурталчилсан байж болохгүй.
  • Сайн дурын байх ёстой.
  • Ашгийн төлөө бус.
Танай зорилгууд танай клубыг бусад клубүүдээс ялгаж, онцгой болгож өгөх юм.

3. Хамрах хүрээ

Хэн болон юуны төлөө клуб байгуулж байна вэ? Ямар бүлгийн оюутнуудыг (хүмүүсийг) хамруулахыг хүсч байна вэ? Эдгээр оюутнууд (хүмүүс) танай клубт элссэнээрээ, бас үйл ажиллагаанд хамрагдсаанаараа тэдэнд ямар ашигтай байх вэ?

4. Клуб хэрхэн оюутнуудад (хүмүүст) тус болох вэ?

Танай клуб бусад клубүүдийн хийдэггүй ямар ажлыг оюутнуудын дунд зохион байгуулах вэ? Та нар оюутнуудад юу санал болгох вэ?

5. Үйл ажиллагааны чиглэл

Клуб зорилгууддаа хүрэхийн тулд ямар үйл ажиллагааны чиглэлтэй байхаа тодорхойлох хэрэгтэй байдаг. Та зорилгодоо хэрхэн хүрэхээ дурдах хэрэгтэй. (Жишээ нь: зочин урих, кино үзүүлэх, тэмцээн зохиох г.м)

2 comments:

  1. хаана "register" хийлгэх ёстой юм бол

    ReplyDelete
  2. хаана "register" хийлгэх ёстой юм бол

    ReplyDelete