2013-07-14

"Дайны дараа чи Югославт амьдрах бодолтой байгаа юм уу?"

Дэлхийн хоёрдугаар дайны эхэн үед Их Британичууд Югославийн хаант засаглалыг дэмжигч нарт Германы нацистуудын эсрэг байлдахад зэвсгийн тусламж үзүүлж байсан. Гэвч Их Британий нэгэн тусгай ажилтан ерөнхий сайддаа Югославийн коммунистууд, хаант засаглалыг дэмжигчдээс илүү олон германчуудыг устгаж байна гэж мэдээлсэний дараа Их Британичууд Югославийн коммунистуудад зэвсгийн тусламж үзүүлэх болсон байна.

Уг тусгай ажилтан энэхүү гэнэтийн шийдвэрт гайхсандаа ерөнхий сайдаас "Үүнээс болж дайны дараа Югославт коммунистууд засгийн эрхийг авах биш үү?" гэж асуухад хариуд нь Их Британий ерөнхий сайд "Дайны дараа чи Югославт амьдрах бодолтой байгаа юм уу?" гэж хариу асуусан гэдэг.

1 comment:

  1. айхтар асуулт, төлөвлөгөө, өөрийгөө илчилсэн явдлын тод жишээ юмаа, гэхдээ яаж ийм бэлэн бөгөөд айхтар шийдвэр гаргадаг байнаа ёстой төрчихсөн хүмүүс бололтой доо

    ReplyDelete