2013-02-07

Убунту 10.04 LTS дээр хэрхэн root хэрэглэгчээр нэвтрэх вэ?

Убунту 10.04 LTS суулгаад програм турших гэтэл root гэсэн хэрэглэгчээр нэвтрэх шаардлагатай болов. Тэгсэн чинь харин root хэрэглэгч маань идэвхигүй байдаг юм байна.

За ингээд root хэрэглэгчээр нэвтрэх шаардлагатай болсон хүмүүст дараах зөвлөгөө орчуулж хүргэе.
  1. Суулгах үедээ үүсгэсэн энгийн хэрэглэгчийн эрхээр нэвтэр.
  2. Applications -> Accessories -> гэж орон Terminal дээр дарна уу.
  3. Доорхи коммандыг гүйцэтгэ. Үүнд:
    sudo passwd root
    [sudo] password for ubuntu: ****** <——– Одоо нэвтэрсэн байгаа хэрэглэгчийн нууц үгээ оруул.
    Enter new UNIX password: ****** < ——— root хэрэглэгчид өгөх хүсэлтэй байгаа шинэ нууц үгээ бич.
    Retype new UNIX password: ****** < ——— root хэрэглэгчид өгөх хүсэлтэй байгаа шинэ нууц үгээ дахин бич.
  4. Ингээд болоо. Та амжилттай root хэрэглэгч идэвхийжүүлэн, нууц үг оноон өглөө. Одоо нэвтэрсэн хэрэглэгчээ гарга. (logout)
  5. Нэвтрэх дэлгэцэн дээр Other-ийг сонго. Тэгээд Username дээр root гэж бичээд, дараа нь түрүү оруулсан нууц үгээ оруул.
root хэрэглэгчээр Убунту 10.04 дээр нэвтрэх ийм амархан ажээ. За Убунту хэрэглэдэг хүмүүстээ амжилт!

No comments:

Post a Comment