Хөрвүүлэх гэж байгаа хүн дараах зүйлсийг анхаарах ёстой:
- Хос хэлтэн байх хэрэгтэй -- Англи хэл болон өөрийн төрөлх хэлний бичгийн чадвар маш сайн байх хэрэгтэй. Учир нь аль нэгийг сайн мэдэхгүй бол та орчуулахад хэцүү байхаас гадна буруу орчуулга хийж магадгүй.
- Тухайн програмыг хийхэд ашигласан програмчлалын, скрипт хэл, технологийн талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. WordPress-ийн хувьд бол PHP скрипт хэл.
- Та англи хэлний бүтцийг сайн мэддэг байх шаардлагатай. Жишээлбэл: тухайн үг нэр үг, үйл үг алин болохыг ялгах чадвартай байх.
POT (Portable Object Template) файлууд
Локализаци хийх анхны алхам бол програм WordPress-ийн эх код дундаас a __() эсвэл _e() функц руу дамжуулагдаж бүх мессажийг хайж олж утгуудыг авах юм. Эдгээр англи хэл дээрхи мессажуудыг жагсаалт болгон тусгай форматтай загвар файлд (POT файл) бүх орчуулгын үндэс болгон оруулна. Та WordPress-т зориулсан POT файлыг авсанаар өөрөө үүсгэх шаардлагагүй болно. Хэрэв theme/plugin хөгжүүлэгч бүх текстээ __() or _e() функцаар хааж өгсөн бол themes болон plugin-нуудад зориулсан тусдаа POT файл үүсгэж болно.
PO (Portable Object) файлууд
Удаах алхам бол орчуулагч POT файлд байгаа бүх мессажийг тухайн хэл рүү хөрвүүлэн Англи болон хөрвүүлэгдсэн мессажийг PO файланд хадгалах юм.
MO (Machine Object) файлууд
Сүүлийн алхам бол PO файлыг програмаар боловсруулан машин уншихад зориулсан 2-тын тоон файл (MO file) болгох юм. Машины код болгон хувиргахын ач холбогдол тухайн локал програм ажиллаж байх үедээ хурдан хугацаанд орчуулгатай ажиллах боломжийг олгоход оршино.
"poEdit" локализаци хийх хэрэгсэл
Энэ нь Windows, Mac OS X, UNIX/Linux үйлдлийн системд зориулсан PO файлыг засварлан, MO файлыг үүсгэдэг, ашиглахад хялбар график интерфэйстэй (GUI) open source програм юм.
poEdit ашиглан орчуулга хийе гэвэл (WordPress дээр жишээ авч байгаагаа дахин сануулъя.)
- poEdit-ийг татаад, түүний дараа суулга. Энд дарж татна уу!
- WordPress албан ёсны POT файлыг тат.
- poEdit дээрээс POT файлаа нээ.
- (Зургаас хар) (1)-р хэсэгт POT файлаас авсан эх мессажууд (англи хэл дээр) байна. (2)-р хэсэгт орчуулгаа бичих болно. (3) болон (4)-р хэсэгт тухайн мессажийн талаар тайлбар бичихэд ашиглана. Дээрхи хэсгүүд багаар ажиллах үед зүгээр. Та PO файлаар дамжуулан санаагаа бусад орчуулж байгаа хүмүүст хүргэх болноо.
- File → Save as… гэж PO файл дээрхи орчуулгаа хаана хадгалахаа зааж өг.
- Орчуулж дууссаныхаа дараа File → Save as… гэж дахин сонгон MO файлаа үүсгэ.
- Эсвэл та poEdit-ээ хадгалахад болгонд үргэлж MO файл үүсгэдгээр тохиргоо хийж болно. Ингэхийг хүсвэл File → Preferences орон Editor tab дээрээс Automatically compile .mo файлийг чагтална уу.

No comments:
Post a Comment