2012-12-05

Виндоус-ийн (Windows) орчинд Апаче (Apache) вэб сервер дээр Пайтон (Python) програм ажиллуулах

Хэрвээ та Апаче (Apache) дээр Пайтон (Python) дээр бичигдсэн програм ажиллуулахыг хүсвэл дараах дарааллаар хийнэ үү.
  1. Апачегийн Виндоуст зориулсан хувилбарыг суулгах - Татах.
  2. Пайтоны Виндоуст зориулсан хувилбарыг суулгах - Татах.
  3. Апаче дээр Пайтон CGI-г ажиллах боломжтой болгох. Ингэхийн тулд эхлээд Апаче суулгасан газар байрлах httpd.conf гэсэн нэртэй тохиргооны файлыг нээн "Options Indexes FollowSymLinks" мөрийг хайж олон "Options Indexes FollowSymLinks ExecCGI" болгон өөрчилнө. Дараа нь "#AddHandler cgi-script .cgi" мөрийг хайж олон "AddHandler cgi-script .cgi .py" болгон өөрчилнө. Тэгээд файлаа хадгална.
  4. Апаче вэб серверийг дахин ачаална (restart хийх)
  5. Пайтон програмыг ажиллуулж үзнэ. 
Жишээ болгон нэг жишээ Пайтон програм код бичье.
#!/Python31/python
print ("Content-type: text/html")
print ()
print ("")
Дээрхи кодыг test.py гэж хадгалан Апачегийн htdocs хавтас хуулан, http://localhost/test.py гэсэн хаягаар хандаж ажиллуулна.

Жич: Энэ жишээн дээр Пайтон програмчлалын хэл C:\Python31 хавтсанд байрласан гэж үзсэн болно.

No comments:

Post a Comment