Өмнөх нь "Нүдний ачааллыг хэрхэн бууруулах вэ?" гэсэн бичлэг тавьж байсан дээрээ үндэслэн таныг нүдээ амраахад туслах бяцхан програм бичлээ. Нээлттэй эхийн лиценз бүхий энэхүү програмыг ашигласнаар та 20 минут тутамд "Time to relax your eyes" (нүдээ амраах цаг боллоо) гэсэн анхааруулгыг дэлгэцийн баруун доод булангаас харах боломжтой болно.
http://sourceforge.net/p/protectoureyes/home/Home/
Суулгахын тулд эхлээд JRE суулгасан байх хэрэгтэй. Тэгээд програмыг эндээс татаад, татаж дууссаныхаа дараа Виндоус төрлийн үйлдлийн системийн хувьд protectyoureyes.jar-аас shortcut үүсгэн, үүсгэсэн shortcut-аа start menu -> startup гэсэн хавтсанд хуулсанаар суулгах ажил дуусна.
Ингээд та компьютераа restart хийсэн ч энэ програм байнга ажиллахаар боллоо.
Одоохондоо миний өөрийн хэрэгцээ, шаардлага хангагдсан болохоор энэ хүртэл хөгжүүллээ. Цаашид сайжруулах эсэхийг олон нийтэд үлдээе.
No comments:
Post a Comment